99542542
Сургалтын дэлгэрэнгүй мэдээлэл

Excel-н дунд шатны
08/15 - 08/18
1. Numerical Formula
-Тоон болон логик төрлийн функцүүд буюу хүснэгтэн мэдээлэлд анализ хийх, хувиргах, нөхцөл шалгахад ашиглагдана. Энэ хэсэгт бид хамгийн өргөн хэрэглэгддэг 12 тоон төрлийн томъёонуудыг судлах болно.
2. Text Formula
Текстэн төрлийн томмъёо нь текстэн төрлийн өгөгдсөн мэдээллийн санд тооцоолол хийхэд зориулагдсан функц юм. Энэ хэсэгт бид хамгийн өргөн хэрэглэгддэг 11 текстэн төрлийн томъёонуудыг судлах болно.
3. Date Formula
Огноон төрлийн томъёо нь огноон төрлийн мэдээллийн өгөгдлийн санд тооцоолол хийхэд зориулагдсан функц юм. Энэ хэсэгт бид хамгийн өргөн хэрэглэгддэг 11 огноон төрлийн томъёонуудыг судлах болно.
4. Formatting
Хүснэгтэн мэдээлэл боловсруулалтын чухал нэгэн зүйл бол форматжуулах явдал байдаг. Энэ хэсэгт бид хүснэгтэн мэдээллийн формат хуулах, тохируулах, хувиргах, форматжуулах зэрэг 6 арга техникийг судлах болно.
5. Conditional Formatting
Нөхцөлт хэвжүүлэлт хийхэд ашигладаг excel программын нэгэн хэрэгсэл юм. Өөрөөр хэлбэл excel программд таны тушаасан үйлдлийн дагуу хүснэгтэн мэдээлэлд форматжуулалт, боловсруулалт хийгдэх юм. Энэ хэсэгт бид хүснэгтэн мэдээллийн нөхцөлт форматжуулалт хийх, тоог багана, өнгө, айкон дүрсээр илэрхийлэх, дүрэм зохиож форматжуулах зэрэг 7 арга техникийг судлах болно.
6. Charts
Аливаа тайлан мэдээ, нийтлэл зэрэгт тоо мэдээллийг графикаар илэрхийлэхдээ графикийн төрлийг оновчтой сонгох, зөв байгуулах техник чухал. Энэ хэсэгт бид графикын төрлүүд, график хувиргах, график загвар хадгалах, график сайжруулалт, графикын бусад ач холбогдол бүхий 10 чухал график, түүний техникүүдийг судлах
7. Advanced Filter & Sort
Их хэмжээний мэдээллээс бид тодорхой мэдээллийг шүүх, эрэмбэлэх шаардлага гардаг. Үүний тулд бид DATA цэсний Sort & Filter хэсгийг ашиглана. Энэ хэсэгт бид ахисан түвшний сорт, филтер түүний 6 арга техник, түүний хэрэглээг судлах болно.
8. Data Tools & Outline
Их хэмжээний мэдээлэл дээр ажилладаг, боловсруулалт хийдэг хүмүүсийн хувьд зайлшгүй мэдэх шаардлагатай хамгийн өргөн ашиглагддаг хэрэгслүүд юм. Энэ хэсэгт бид мэдээллийг шуурхай засварлах, нэгтгэх, хуваах, формат хуулах, зорилтот утгыг олох, мэдээллийг групплэх, автомат групп хийх, математик үйлдэл хийх зэрэг 7 чухал арга техникийг судлах болно.
9. Data Validation
Excel программын нүдэнд бичигдэх утгад хягаарлалтууд хийж, нүдэнд бичигдэх утгыг зөв зохистой, алдаагүй, нэгдсэн форматын дагуу үнэн зөвөөр бичигдэхэд ашиглагддаг Excel программын нэгэн хэрэгсэл нь DATA VALIDATION юм. Энэ хэсэгт бид нүдний хаягт хязгаарлалт хийх, нүдний хаягт тайлбар бичих, алдааны утга оруулах, хязгаарлалтын төрлүүд зэрэг 8 арга техникийг судлах болно.
Үнэ: 18000₮

Статистик шинжилгээ
08/18 - 01/21
1. Судалгаа түүний төрлүүд
2. Өгөгдөл цуглуулах аргачлал тодорхойлох
3. Асуулгын хуудас боловсруулах
Асуулгын хуудас түүний төрлүүд,
4. Түүвэрлэлт-Түүвэрлэх аргачлал, түүврийн дизайн, түүврийн хэмжээ
SPSS, EVIEWS, GRETL
5. Өгөгдлийг програмд оруулах., шивэх
6. Судалгааны програмын хоорондын хөрвөх чадвар
SPSS програм руу бусад төрлийн програм руу өгөгдлийг хөрвүүлэх
7. SPSS програм дээр өгөгдлийг зохион байгуулах, боловсруулалтад бэлтгэх
8. Тодорхойлогч статистик-Тоон хувьсагчийн хувьд
9. Дүгнэлт статистикийн суурь-Нормаль тархалт, Түүвэрлэлтийн тархалтууд, Итгэх засвар
10. T test
11.Вариацийн шинжилгээ
12. Корреляцийн шинжилгээ
13. Регрессийн шинжилгээ
14. Forecast,trend -таамаглал боловсруулах
Үнэ: 18000₮